НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
  • 2026-10-02

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар эхэллээ.

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар эхэллээ.

  • 2026-10-01

Уриалга

Зарим иргэд 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр автомашины зам хаахыг уриалж байгаатай холбоотойгоор Нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэлээс сэргийлэхээр ажил үүргээ гүйцэтгэж яваа түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгч, саадгүй зорчих нөхцөлийг хангахыг хүсэе.

  • 2026-09-28

“EMS Global Foundation” байгууллагатай хамтран түргэн тусламжийн жолооч нарын эмнэл зүйн ур чадварыг сайжруулах сургалт эхэллээ

“EMS Global Foundation” байгууллагатай хамтран түргэн тусламжийн эмч болон жолооч нарын эмнэл зүйн ур чадварыг сайжруулах, олон улсын парамедикийн мэргэжилтнүүдээс туршлага судлах зорилгоор “Амилуулах суурь болон лавшруулсан тусламж” сэдэвт сургалтыг уламжлал болгон 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр жолооч нарын сургалт эхэлж байна.

  • 2026-09-26

Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр – 9 дүгээр сарын 26

Дэлхийн орчны эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 26-нд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2026 оны өдрийн уриаг Олон улсын орчны эрүүл мэндийн холбоо “Орчны эрүүл мэнд: Шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан хүн амын эрүүл мэндийг хамгаалах нь” хэмээн тодорхойлсон.

  • 2026-09-25

Олон Улсын “EMS Global Foundation” байгууллагатай хамтран зохион байгуулж буй эмч нарын сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

НТТТ-ийн 30 эмч, ОБЕГ болон цэргийн анги, хөдөө орон нутгийн 10 эмч “Амилуулах суурь болон лавшруулсан тусламж үйлчилгээ” сургалтыг амжилттай төгсөж, “EMS Global Foundation” байгууллагын ОУ-ын сертификатыг гардан авлаа.

  • 2026-09-24

Олон Улсын “EMS Global Foundation” байгууллагатай хамтран зохион байгуулж буй сургалт 3 дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сургалтаар "Зүрх зогсолтын үеийн багийн ажиллагаа “ Шокийн үеийн тусламж”, “ Төрөх үеийн тусламж”, “ Зүрхний шигдээсийн үейн тусламж STEMI/NSTEMI , харвалтын үнэлгээ, ”, “ CPR, AED зүрх-уушигны сэхээн амьдруулалт” сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.

  • 2026-09-23

Олон Улсын “EMS Global Foundation” байгууллагатай хамтран зохион байгуулж буй сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сургалт “Амьсгалын зам чөлөөлөх, амьсгалуулах үндсэн ба орчин үеийн дэвшилтэд аргууд”, “Цус алдалтыг боолтоор хянах, шархны боолт хийх арга техник”, “Аарцгийн бэхэлгээ хийх”, “Чихэлдэлт пневмотораксын цээжний хөндийн даралт бууруулах арга техник” сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.

  • 2026-09-22

Түргэн тусламжийн эмч, жолооч нарыг чадавхжуулах олон улсын сургалтыг зохион байгуулж байна.

“EMS Global Foundation” байгууллагатай хамтран түргэн тусламжийн эмч болон жолооч нарын эмнэл зүйн ур чадварыг сайжруулах, олон улсын парамедикийн мэргэжилтнүүдээс туршлага судлах зорилгоор “Амилуулах суурь болон лавшруулсан тусламж” сэдэвт сургалтыг уламжлал болгон 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.

  • 2026-09-04

Эрүүл мэндийн салбарынхаа үе үеийн үйлдвэрчний эвлэлчдэдээ 100 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны 100 жилийн ойн баярын өдөр МҮЭ-ийн холбооны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдсан МҮЭХХХ-ны гишүүн, тус төвийн ҮЭ-ийн холбооны дарга ахлах эмч Г.Наранжаргал танд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт тань амжилт бүтээлийг дээдийг хүсье.

  • 2026-09-04

Cop17-ын үеэр ажилласан эрүүл мэндийн ажилтнууддаа талархал илэрхийллээ

Монгол Улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ын үйл ажиллагааны үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган, идэвх зүтгэлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлэх арга хэмжээ боллоо.

  • 2026-09-03

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ.

Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/262 дугаар тушаал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2026 оны А/188 дугаар тушаалыг үндэслэн байгууллагын албан хаагч нарыг улирлын томуугийн эсрэг “GCFLU” дөрвөн цэнт вакцинд өнөөдрөөс хамрагдаж байна.

  • 2026-09-02

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) эхэллээ.

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) эхэллээ.

  • 2026-08-27

Дуудлагын жолооч нарын тусламж үйлчилгээний мэдлэг ур чадварыг сайжруулах, эрсдэл буруулах сургалтыг зохион байгуулж байна.

Тусламж үйлчилгээ үзүүлэхэд харилцаа хандлага, ёс зүй, хууль дүрмийг сахих, амилуулах тусламжийн мэдлэг олгох, газар дээрх болон тээвэрлэлтийн үеийн тусламж үйлчилгээг сайжруулах, халдварын сэргийлэлт, эрсдэл бууруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах, системийн бүртгэл хөтлөлтөд хяналт хийх сургалтад нийт 54 жолооч хамрагдаж байна.

  • 2026-08-20

Сэрэмжлүүлэг

Европын Холбооны Хүнс, тэжээлийн шуурхай дохиоллын систем (RASFF)-ийн мэдээлснээр Франц улсад үйлдвэрлэсэн “Carrefour Classic” брэндийн “Cacahuètes grillées sans sel ajouté/Fried peanuts” давсгүй, хуурсан газрын самрын 2/26103/1 цувралд афлатоксин В1 зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр илэрсэн байна.

  • 2026-08-18

COP17 бага хуралд ажиллаж байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төв нь “Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (СОР17) хурлын байршилд 3 баг, аюулгүйн байнгын багцад 4 баг, аюулгүйн түр багцад 4 баг үндсэн үйл ажиллагаанд 50 баг, өдөр бүр нийт 61 баг түргэн тусламжийн бэлэн байдлыг ханган тасралтгүй ажиллаж байна.

  • 2026-08-12

Эрүүл мэндийн салбарын ажилчдын өдрийн мэндийг дэвшүүлье.

Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй салбарынхандаа эрүүл мэндийн салбарын ажилчдын өдрийн мэндийг дэвшүүлье.

  • 2026-07-10

Нийслэлийн түргэн тусламжийн төв нь Хүй 7 худагт түргэн тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төв нь Хүй 7 худагт түргэн тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

  • 2026-07-09

Дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.

Дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.

  • 2026-07-07

“Абико ХХК” нийгмийн хариуцлагын хүрээнд түргэн тусламжийн Эх барихын цомогт шаардлагатай нярайн өлгий, даавуу, халуун жин, живхтэй багц хандивлалаа.

“Абико ХХК” нийгмийн хариуцлагын хүрээнд түргэн тусламжийн Эх барихын цомогт шаардлагатай нярайн өлгий, даавуу, халуун жин, живхтэй багц хандивлалаа.

  • 2026-07-03

Улаанбаатар хотын зургаан дүүрэгт байрлах стандартын шаардлага хангасан фитнессүүдийг нэг платформд нэгтгэн, нэг гишүүнчлэлээр 20 хүртэлх фитнесс клубт хүссэн үедээ хичээллэх боломжтой боллоо.

Улаанбаатар хотын зургаан дүүрэгт байрлах стандартын шаардлага хангасан фитнессүүдийг нэг платформд нэгтгэн, нэг гишүүнчлэлээр 20 хүртэлх фитнесс клубт хүссэн үедээ хичээллэх боломжтой юм.