НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

COP17 бага хуралд ажиллаж байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төв нь “Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (СОР17) хурлын байршилд 3 баг, аюулгүйн байнгын багцад 4 баг, аюулгүйн түр багцад 4 баг үндсэн үйл ажиллагаанд 50 баг, өдөр бүр нийт 61 баг түргэн тусламжийн бэлэн байдлыг ханган тасралтгүй ажиллаж байна. Хурлын байршилд ногоон бүсэд байрлан ажиллаж буй багууд олон улсын болон дотоодын иргэдэд газар дээрх болон эмнэлэг хүртэлх түргэн тусламжийн үйлчилгээг, аюулгүйн байнгын болон түр багцад ажиллаж буй багууд хуралд оролцогчдын зам дагуух болон байршиж буй байрлалд очиж тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллаж байна. Тус хурлын үеэр дуудлагын ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн иргэдэд үйлчилж байгаа багаа  50 болгон нэмэгдүүл ажиллаж байна. Мөн МУ-ын эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалын дагуу эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг ханган ажилчдадаа арга зүйн зөвлөгөө өгч, хурлын бэлэн байдлыг хангах хүрээнд Нийслэлийн штабт албан хаагчдыг байрлуулан ажиллуулж байна.

  • Өчигдөр 11 цаг 49 мин

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962