Эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхэн эмчилгээний явцад эмчлүүлэгчид илэрч буй шинж тэмдэг, биеийн байдлын өөрчлөлтийг анхааралтай ажиглаж, дараах зүйлсийг харгалзан үзээрэй.
Эмийг шинээр эхэлсэн, зогсоосон эсвэл тунг нь өөрчилсөн үү?
Эмийн харилцан үйлчлэл үүссэн байж болох уу?
Эмийн цувралтай холбоотой асуудал байж болох уу?
Шинж тэмдэг хэвийн бус эсвэл удаан хугацаанд үргэлжилж байна уу?
Лабораторийн шинжилгээний хэвийн бус үр дүн гарсан уу?
Эмийн хордлого эсвэл эмчилгээ үр дүнгүй байх нөхцөл үүссэн байж болох уу?
Таны мэргэжлийн мэдлэг, туршлага нь анзаарагдахгүй өнгөрч болзошгүй эмийн гаж нөлөөг илрүүлэхэд чухал үүрэгтэй.
Эмийн гаж нөлөөг үл тоомсорлолгүй мэдээлж, эмийн аюулгүй байдлыг бусдын төлөө сайжруулахад хувь нэмрээ оруулаарай!


Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962