НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
Сонгинохайрхан салбар

         Тус төвийн Сонгинохайрхан салбар нь 2011 оны IV дүгээр улиралд эмнэлгийн барилгаар хүлээн авч, 2012 оны 1 дүгээр сард үйл ажиллагаа эхэлсэн.
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын А/341 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байршилтай, нийт талбай 864 м2, төвийн цахилгаан болон дулааны шугамд холбогдсон төвлөрсөн халаалттай барилга юм.
Тус дүүргийн нийт хороо болон Баянгол дүүргийн 20 дугаар хороонны хүн амд газар дээрх болон эмнэлэг хүртэлх яаралтай тусламжийг чанарын өндөр түвшинд 24 цагаар, 3-н ээлжээр түргэн тусламжийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэн ажиллаж байна.