НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
Даатгал, дүн бүртгэл, мэдээлэл технологийн алба

       Албаны үйл ажиллагааны зорилго нь байгууллагын санхүүжилтийн эх үүсвэрийг хууль, гэрээний хүрээнд бүрдүүлэх, мэдээллийн технологийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, статистик мэдээлэл, судалгаанд тулгуурласан удирдлага, зохион байгуулалтыг дэмжих замаар байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, бүтээмж, чанарыг дээшлүүлэхэд оршино.

1. Эрүүл мэндийн даатгал, санхүүжилтийн чиглэлээр:
• Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжлэх, санхүүжилтийг бүрдүүлэх, байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг хангах;
• Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоол, холбогдох журам, шийдвэрийг хэрэгжүүлэх;
• Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, нэхэмжлэл, гүйцэтгэлд хяналт тавих, тайлан мэдээ боловсруулах.
2. Мэдээллийн технологи, цахим системийн чиглэлээр:
• Гадаад, дотоод сүлжээний найдвартай, хэвийн ажиллагааг хангах;
• Мэдээллийн технологийн дэвшилтэт арга, инновац, цахим шийдлийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хөгжүүлэх;
• Байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй программ хангамж, мэдээллийн системийн хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах;
• Байгууллагын цахим хуудас, мэдээллийн санг үүсгэх, хөгжүүлэх, шинэчлэх, мэдээллийн хүртээмжийг сайжруулах.
3. Кибер болон мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр:
• Байгууллагын мэдээллийн систем, сүлжээ, мэдээллийн сангийн кибер аюулгүй байдал, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангах;
• Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах.
4. Статистик, судалгаа, мэдээлэл боловсруулалтын чиглэлээр:
• Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой статистик үзүүлэлт, мэдээ, тайланг нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх;
• Үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлд үндэслэн судалгаа, мэдээлэл боловсруулж, удирдлагыг шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах;
• Мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалт, чанар, найдвартай байдлыг сайжруулах.
5. Техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, бэлэн байдлын чиглэлээр:
• Байгууллагын ажилтан, албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж буй компьютер, техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, бэлэн байдлыг хангах;
• Техник, тоног төхөөрөмжийн ашиглалтад хяналт тавих, гэмтэл саатлыг оношлох, засвар үйлчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;
• Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн ашиглалт, найдвартай ажиллагааг сайжруулах, шаардлагатай шинэчлэлтийг төлөвлөх.