НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
Инженер, техникийн алба

      Инженер техникийн алба нь 10 ажилтан, 140 жолоочтойгоор тусламж үйлчилгээнд үйлчлэх автомашинуудын байнгын, тасралтгүй бэлэн байдлыг хангаж, шаардлагатай үед ажиллах хүн хүчийг зөв оновчтой хуваарилах ажлыг зохион байгуулан, парк ашиглалт, засвар үйлчилгээ, шатах, тослох материалын зарцуулалтыг хянаж, ашиглалтын хэвийн нөхцөлийг ханган, ашиглалтын шинэ, дэвшилттэй технологийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.  Инженер техникийн алба нь үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Авто тээврийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, МУ- ын Засгийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын захирамж, тогтоол, шийдвэр, байгууллагын даргын тушаалыг удирдлага болгодог.