НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
ЭМ-ийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба

         Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын алба нь тусламж үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн чанарыг тасралтгүй сайжруулах, үйл ажиллагааг зохион байгуулах, чанар, эрсдэл, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хяналт тавих, дэмжин туслах, арга зүйн зөвлөгөө өгөх, зохицуулан ажиллахад оршино.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын алба нь дараах бүрэлдэхүүнтэй  ажиллаж байна.

  • Албаны дарга-1
  • Аюулгүй байдал, эрсдэл хариуцсан менежер-1
  • Чанарын менежер -1

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ

  • Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
  • Чанар сайжруулах чиглэлээр ажилтнуудад сургалт, харилцан туршлага солилцох ажлыг тогтмол зохион байгуулж, тасралтгүй суралцах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамж, зааврыг мөрдүүлэн,  хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллана.
  • Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй халдварын сэргийлэлт, хяналтын, эмчилгээний, ёс зүйн, эмийн болон бусад хороо, зөвлөл, албатуудтай хамтран ажиллан үйл ажиллагаанд хяналт тавьж, чанар сайжруулах үйл ажиллагаанд татан оролцуулна.
  • Байгууллагын цахим хуудсанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл тавих, хамтын мэдээлэл солилцох, суралцах, эргэх холбооны хэрэгсэл болгох зорилго бүхий чанар, аюулгүй байдлын буланг тогтмол ажиллуулна
  • Байгууллагын тусламж үйлчилгээтэй холбоотойгоор иргэд байгууллагаас ирсэн санал, гомдол, хүсэлтийг шийдвэрлүүлэх ажлыг хамтран ажиллах, тэдний хүсэлтийг шийдвэр гаргалтад тусгасан талаар эргэн мэдээлнэ.
  • Шинэ ажилтныг чиглүүлэх сургалтын хөтөлбөрт чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаар тусгах, эмч, эмнэлгийн ажилтнуудад чанар, аюулгүй байдлын сургалтыг тогтмол зохион байгуулна.
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, өөрийн байгууллагын тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үйл ажиллагааг үнэлнэ.
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр тухайн байгууллагад мөрдөх дүрэм, журам заавар, хяналтын хуудсыг хуульд нийцүүлэн боловсруулан , мөрдүүлж хэрэгжилтийг ханган ажиллана.