Албаны зорилго: Салбаруудын халаалтыг тогтмол температурт байлган хэрэгцээний ус хангамж ариутгах татуургын системийг ажилчдын эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн цахилгаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг ханган, ажилчдын эрүүл, аюулгүй цэвэрхэн орчин нөхцөлөөр хангах
Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Байгууллагын дулаан хангамж, сантехникийн тархалт цахилгаан эрчим хүч, цахилгаан шат эмнэлгийн бус тоног төхөөрөмжийн найдвартай үйл ажиллагааг ханган үйлчлүүлэгчдийн эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн тав тухтай орчин бүрдүүлэх
Дулаан хангамж Сантехникийн хэсгийн үйл ажиллагаа: Байгууллагын дулаан, хэрэглээний халуун хүйтэн ус, салхивч, сантехникийн асуудлын засвар үйлчилгээг графикийн дагуу хийж, гэмтлийн дуудлагыг цаг тухайд нь барагдуулж түргэн шуурхай үйлчилж салбаруудыг дулаан, халуун хүйтэн усаар тасралтгүй найдвартай аюулгүй хэвийн ажиллагааг хангах
Цахилгааны хэсгийн үйл ажиллагаа: Байгууллагын цахилгааны эрчим хүчийг тасралтгүй байнгын бэлэн байдалд байлган дэд станц, хуваарилах, салбар шит ба тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал ба салбаруудын цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай аюулгүй хэвийн ажиллагааг хангах
Угаалга, цэвэрлэгээ, үйлчилгээний үйл ажиллагаа: Ажилчдыг эрүүл, аюулгүй цэвэр орчинд ажиллах ая тухыг бүрдүүлэх. Мужаан, барилга байгууламжийн засварын үйл ажиллагаа. Байгууллагын барилга, тавилга, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, найдвартай аюулгүй хэвийн ажиллагааг хангах