НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
Хүний нөөц, сургалтын алба

     Хүний нөөц, сургалтын албаны зорилго нь үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлага бүхий зохистой тооны мэргэжлийн хүний нөөцийг хэрэгцээтэй газар, шаардлагатай хугацаанд бүрдүүлэх, бэхжүүлэх, сонгон шалгаруулах, ирээдүйн хэрэгцээг тодорхойлох, идэвхжүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх хүний нөөцийн удирдлагын цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино.

Албаны бүтэц, бүрэлдэхүүн

  • С.Акерке – Албаны дарга
  • Д.Энхжаргал – Даргын туслах, бичиг хэргийн ажилтан
  • С.Баярсайхан - Архивын эрхлэгч
  • Б.Тэгшжаргал – Сургалтын ажилтан
  • Д.Лхагвадорж – Хүний нөөцийн менежер

 Үйл ажиллагааны чиглэл

  • Байгууллагын хүний нөөцийн хэрэгцээ, хөдөлгөөнийг судлах, бүрдүүлэх хангах баримталж буй бодлого, хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулах, зохион байгуулах, мэдээлэх
  • Байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг хууль тогтоомжийн дагуу зохицуулах, тушаал дүрэм журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах
  • Байгууллагын албан хэрэг хөтлөлт, харилцсан бичиг, архивын лавлагаа үйлчилгээг хариуцан зохион байгуулах
  • Ажилтнуудын хувийн хэрэг, тоо бүртгэлийг хөтлөх, лицензийн сунгалтын үйл ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа сургалтыг хариуцан зохион байгуулах
  • Удирдлагын зөвлөлийн хурлын бэлтгэл, гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах
  • Байгууллагын орон тооны бус комисс, зөвлөлийг бүрэлдэхүүнд орж ажиллах, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах, чиглүүлэх