НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
Төв салбар

       1974 онд Сүхбаатар дүүргийн 1-р хороо Чин Ван Чагдаржавын гудамжид хотын түргэн тусламжийн одоогийн барилгыг авто машины гаржийн хамт барьж, 2 талын радио богино долгионы станцтай байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Тусламж үйлчилгээний үйл ажиллагааны чиглэл : Баянгол дүүргийн 1-19, 21-28 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хороо,  Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 1-3, 11, 15, 17-19, 20, 22 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 15, 18, 26, 36, 6, 43, 25 дугаар хороонуудын нутаг дэвсгэрт газар дээрх болон эмнэлэг хүртэлх яаралтай тусламжийг чанарын өндөр түвшинд 24 цагаар, 3-н ээлжээр түргэн тусламжийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэн ажиллаж байна.