НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
Чингэлтэй салбар

           Чингэлтэй салбар нь тус дүүргийн 14-р хороо “Хайлааст”-ын 14-р гудамжинд төмөр карказан цутгамал хийцтэй 3 давхар барилга, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс түргэн тусламжийн үйл ажиллагааг эхэлсэн.
Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ дугаар 000010878, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны 1501525933 дугаар бүхий 702 (0,0702) м.кв (га) газартай, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 2020/168 барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлттэй объект юм.
Нийт 4 дүүргийн, 38 хорооны нутаг дэвсгэрийн ойролцоогоор 219,904 иргэдэд  газар дээрх болон эмнэлэг хүртэлх түргэн тусламжийг чанарын өндөр түвшинд 24 цагаар, 3-н ээлжээр түргэн тусламжийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэн ажиллаж байна.