Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн харьяа Баянзүрх салбар нь 2010 оны 12-р сарын 27-нд НЭМГ-ын даргын тушаалаар нийт 463,979,174 сая төгрөгийн өртөгтэй, 864 м кв эзлэхүүнтэй, барилгын нийт талбай 320м кв, ашигтай талбай 288 м кв 2 давхар төмөр бетон суурьтай , 12 автомашины гадна зогсоол, 8 машины автограшийн багтаамжтайгаар анх ашиглалтад орсон. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12-р сарын 01 өдрийн А/935 тоот тушаалаар 1599 м кв га газрыг эзэмшдэг.
Тусламж үйлчилгээний үйл ажиллагааны чиглэл : Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээрээ нийслэлийн хамгийн том дүүрэг бөгөөд засаг захиргааны 43 хорооны ойролцоогоор 336900 хүн амд газар дээрх болон эмнэлэг хүртэлх яаралтай тусламжийг чанарын өндөр түвшинд 24 цагаар, 3-н ээлжээр түргэн тусламжийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэн ажиллаж байна.