Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны 100 жилийн ойн баярын өдөр МҮЭ-ийн холбооны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдсан МҮЭХХХ-ны гишүүн, тус төвийн ҮЭ-ийн холбооны дарга ахлах эмч Г.Наранжаргал танд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт тань амжилт бүтээлийг дээдийг хүсье.
Монгол Улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ын үйл ажиллагааны үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган, идэвх зүтгэлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлэх арга хэмжээ боллоо.
Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/262 дугаар тушаал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2026 оны А/188 дугаар тушаалыг үндэслэн байгууллагын албан хаагч нарыг улирлын томуугийн эсрэг “GCFLU” дөрвөн цэнт вакцинд өнөөдрөөс хамрагдаж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) эхэллээ.
Тусламж үйлчилгээ үзүүлэхэд харилцаа хандлага, ёс зүй, хууль дүрмийг сахих, амилуулах тусламжийн мэдлэг олгох, газар дээрх болон тээвэрлэлтийн үеийн тусламж үйлчилгээг сайжруулах, халдварын сэргийлэлт, эрсдэл бууруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах, системийн бүртгэл хөтлөлтөд хяналт хийх сургалтад нийт 54 жолооч хамрагдаж байна.
Европын Холбооны Хүнс, тэжээлийн шуурхай дохиоллын систем (RASFF)-ийн мэдээлснээр Франц улсад үйлдвэрлэсэн “Carrefour Classic” брэндийн “Cacahuètes grillées sans sel ajouté/Fried peanuts” давсгүй, хуурсан газрын самрын 2/26103/1 цувралд афлатоксин В1 зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр илэрсэн байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төв нь “Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (СОР17) хурлын байршилд 3 баг, аюулгүйн байнгын багцад 4 баг, аюулгүйн түр багцад 4 баг үндсэн үйл ажиллагаанд 50 баг, өдөр бүр нийт 61 баг түргэн тусламжийн бэлэн байдлыг ханган тасралтгүй ажиллаж байна.
Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй салбарынхандаа эрүүл мэндийн салбарын ажилчдын өдрийн мэндийг дэвшүүлье.
Нийслэлийн түргэн тусламжийн төв нь Хүй 7 худагт түргэн тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.
“Абико ХХК” нийгмийн хариуцлагын хүрээнд түргэн тусламжийн Эх барихын цомогт шаардлагатай нярайн өлгий, даавуу, халуун жин, живхтэй багц хандивлалаа.
Улаанбаатар хотын зургаан дүүрэгт байрлах стандартын шаардлага хангасан фитнессүүдийг нэг платформд нэгтгэн, нэг гишүүнчлэлээр 20 хүртэлх фитнесс клубт хүссэн үедээ хичээллэх боломжтой юм.
НЗД-ын 2026 оны А/462 дугаар захирамж, НЭМГ-ын даргын А/136 дугаар тушаал, НТТТ-ийн даргын А/34 дүгээр тушаалын дагуу тус арга хэмжээнд оролцож буй иргэдэд тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхээр түргэн тусламжийн төв нь 4 баг гарган бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
2026 оны 06 сарын 15-наас 21-ний өдрүүдэд Олон улсын эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн 7 хоног тохиож байна. Тус газраас "ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ" уриатай 7 хоногийн цахим мэдээлэл сурталчилгааны аяныг өрнүүлж байна. Эрүүл гэр бүл, эрүүл нийгмийн үндэс нь эрүүл эрэгтэй хүн юм.
Монгол Улсын Засгийн Газрын 2026 оны 134 дүгээр тогтоолд тусгасан “Үндэсний түргэн тусламжийн төв” тусгай мэргэжлийн төв байгуулахтай холбоотой бэлтгэл ажлын хүрээнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв, Яаралтай болон түргэн тусламж, гамшгийн үеийн эмнэлгийн тусламж хариуцсан ахлах шинжээч М.Оюунчимэг нартай уулзалт зохион байгууллаа.
Эрүүл Мэндийн Сайдын 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг үнэлэх, үнэлгээнд иргэн та идэвхтэй хамрагдана уу.
Эрүүл мэндийн сайдын 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд холбогдох алба, нэгжийн удирдлага, инженер, мэргэжилтнүүд нартай хамтран үйлчлүүлэгч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн орчин дахь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн үнэлгээг зохион байгууллаа.
2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус төвийн дарга С. Ариунболд "ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ"-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээнд ажиллах Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа.
Эрүүл мэндийн сайдын 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай 05 дугаар албан даалгаврын 2.1. заасны дагуу “Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж, үйлчилгээний эмнэлзүйн ур чадварыг сайжруулах” сэдэвт ажлын байрны сургалтыг зохион байгуулж байна.
"НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ"-ийн дуудлагын машиныг бусад эмнэлгийн машинаас хэрхэн ялгах вэ?