Дэлхийн орчны эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 26-нд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2026 оны өдрийн уриаг Олон улсын орчны эрүүл мэндийн холбоо “Орчны эрүүл мэнд: Шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан хүн амын эрүүл мэндийг хамгаалах нь” хэмээн тодорхойлсон. Бидний амьдарч, ажиллаж, сурч, амарч буй орчин дахь агаарын бохирдол, усны чанар, хөрсний бохирдол, химийн бодисын өртөлт, хог хаягдал, дуу чимээ, уур амьсгалын өөрчлөлт болон бусад физик, химийн, биологийн хүчин зүйлс нь хүн амын эрүүл мэндэд богино болон урт хугацаанд нөлөөлдөг. Иймээс өвчнийг эмчлэхээс урьтаж өвчин үүсгэж болох орчны эрсдэлийг эрт илрүүлэх, үнэлэх, бууруулах, урьдчилан сэргийлэх нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн чиглэл юм.
Эрүүл хүн амын үндэс – эрүүл орчин

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962