НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

“Go blue 2026” – дулаан гэр, эрүүл ирээдүй

Нийслэлийн засаг даргын санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Дэлхийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийг дулаалах, цэвэр халаалтын шийдлээр хангах санаачилгыг олон нийтэд таниулах “GO BLUE 2026” нээлттэй арга хэмжээнд та бүхнийг урьж байна.

Арга хэмжээний үеэр гэрийн дулаалга, цэвэр халаалтын технологи, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, ногоон санхүүжилтийн боломжуудтай танилцаж, мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Хаана: Жанжин Д.Сүхбаатарын талбай

  • 2026-11-20

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд