НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Д.Ганмаа гишүүн НТТТ-д хүрэлцэн ирж тус төвийн өнөөгийн байдал, цахим шилжилт, техник технологийн шинэчлэлт, түргэн тусламжийн автомашины бэлэн байдалтай танилцлаа. Мөн төвийн дарга С.Ариунболд болон бусад ажилчидтай Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төвийн хүргүүлсэн санал, Үндэсний түргэн тусламжийн төв болон өргөжих асуудлын талаар санал бодлоо солилцлоо.



Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд