НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
Эрүүл мэндийн сайдын А/348 тушаалын дагуу Нийслэлийн түргэн тусламжийн төв болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран түргэн тусламжийн эмч нарыг “Сэтгэцийн зан эмгэгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавх хүртээмжийг сайжруулах” зорилгоор 2026 оны 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд тус төвийн 46 эмч мэргэжилтнүүдийг хамруулсан 3 өдрийн танхимын сургалт өнөөдөр эхэллээ. Мөн дээрх агуулгын хүрээнд төвийн нийт жолооч нарт 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 02-ны хооронд 3 өдрийн танхимын сургалт үргэлжлэн явагдана.



Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд