Хан-Уул салбар нь Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 12-р сарын 18-ны өдрийн “Үндэсний Түргэн Тусламжийн сүлжээ хөтөлбөрийг батлах тухай” 318 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 23-р хороо Нүхт задгайд 2015 оны 5-р сарын 28-ны өдрөөс 3 давхар барилга, 1 давхарт автомашины дулаан зогсоолтой, гадна талд өөрийн эзэмшлийн хашаа болон автомашины зогсоолтой объектод үйл ажиллагаагаа эхэлсэн.
Хан-Уул салбарын үйлчлэх хүрээ нь: Хан-Уул дүүрэг нь 48500 га нутаг дэвсгэртэй, 25 хорооны ойролцоогоор 273.398 мянга гаруй хүн ам, Баянгол дүүргийн 24, 26-р хороо (Алтай хотхон, нарны хороолол) ойролцоогоор 33,255 мянга гаруй хүн ам буюу нийт 306.653 хүн амд түргэн тусламжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. (Статистик мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 04-р сарын 14-ний өдрийн мэдээллийн шинэчилсэн хугацаанаас хүн амын тоо)-г оруулав.