НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Авлига өгч, авах нь гэмт хэрэг юм.

Авлига бол зөвхөн нэг хүний бус, нийгмийн хөгжил, шударга ёс, иргэдийн тэгш боломжид сөргөөр нөлөөлдөг нийтлэг асуудал юм.

Шударга, ил тод, хариуцлагатай нийгмийг бий болгох нь хүн бүрийн оролцооноос эхэлнэ. Нийслэлийн түргэн тусламжийн төв авлигыг үл тэвчих зарчмыг эрхэмлэж, ажилтан, албан хаагчид, хамтран ажиллагч байгууллага, иргэдийг авлигын эсрэг нэгдэж, шударга ёсыг эрхэмлэн, аливаа хууль бус үйлдлийг үл тэвчихийг уриалж байна.

  • Өчигдөр 14 цаг 00 мин

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд