НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
Олон Улсын “EMS Global Foundation” байгууллагатай хамтран зохион байгуулж буй түргэн тусламжийн эмч болон жолооч нарын эмнэл зүйн ур чадварыг сайжруулах “Амилуулах суурь болон лавшруулсан тусламж” сэдэвт сургалтыг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг Австрали, Их Британи, Канад, зэрэг улсуудын 7 сургагч багш удирдан өөрсдийн дадал туршлагаас хуваалцаж, онол болон практик байдлаар явагдсан. Тус сургалт нь нийт 8 өдөр үргэлжилсэн бөгөөд НТТТ-ийн 37 их эмч, 38 жолооч бусад байгууллагаас 15 албан хаагч нар хамрагдаж өргөн хүрээг хамарсан үр өгөөжтэй сургалт боллоо.





Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962