НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Монгол Улсын засгийн газрын “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” 134 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд тус төвд ажиллаж, Үндэсний түргэн тусламжийн төвийн барилгын үйл ажиллагаатай танилцлаа. Тус уулзалтад Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Ерөнхий сайдын зөвлөх Г.Номин, ЭМЯ-ны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Н.Эрдэнэхүү, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв, НЭМГ-ын дарга Н.Наранбаатар болон НТТТ-ийн болон бусад төслийн нэгжийн төлөөлөл оролцож санал хүсэлтээ солилцлоо.



Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962