НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Томуугийн үед хүүхэд халуурвал яах вэ?

Томуугийн үед хүүхэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Хүүхэд халуурсан үед:

Шингэн зүйл сайн уулгах

Шим тэжээлтэй хоол идүүлэх

Сайн амраах

Хэт зузаалахгүй, тухтай хувцаслах

Шаардлагатай тохиолдолд эмчийн зааврын дагуу халуун бууруулах эм хэрэглэх

Хүүхдийн биеийн байдал муудах, амьсгалахад хүндрэлтэй болох, таталт өгөх зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж аваарай.

Хүүхдийнхээ халууныг зөв хэмжиж, биеийн байдлыг анхааралтай ажиглаарай.

  • Өчигдөр 13 цаг 20 мин

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962