НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
“Абико ХХК” нийгмийн хариуцлагын хүрээнд түргэн тусламжийн Эх барихын цомогт шаардлагатай нярайн өлгий, даавуу, халуун жин, живхтэй багц хандивлалаа. Тус эх барихын цомгийг түргэн тусламжийн автомашинд байршуулах бөгөөд эмнэлгийн бус төрөлтийн үед нярайн дулаан алдалтаас сэргийлэх ач холбогдолтой юм. Түргэн тусламжийн үйлчилгээг дэмжин ажиллаж буй “Абико ХХК”-ны хамт олонд талархал илэрхийлье.





Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962