НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Улаанбаатар хотын зургаан дүүрэгт байрлах стандартын шаардлага хангасан фитнессүүдийг нэг платформд нэгтгэн, нэг гишүүнчлэлээр 20 хүртэлх фитнесс клубт хүссэн үедээ хичээллэх боломжтой боллоо.

НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын 03/139 албан бичгийн дагуу төрийн албан хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, эрүүл мэндийг бэхжүүлэх ажлын хүрээнд байгууллагын алба хаагчид www.gymhub.mn цахим хуудсанд бүртгэлтэй клубт гишүүнчлэлийн эрхийг 75 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг олгож байна. Албан хаагчта бүхэн эрүүл мэндийнхээ төлөө нэг жилийн хөнгөлөлтэй эрхээр амжиж бүртгүүлнэ үү.  

Улаанбаатар хотын зургаан дүүрэгт байрлах стандартын шаардлага хангасан фитнессүүдийг нэг платформд нэгтгэн, нэг гишүүнчлэлээр 20 хүртэлх фитнесс клубт хүссэн үедээ хичээллэх боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://gymhub.mn/  холбоосоор аваарай 

  • 2026-07-03

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962