Монгол Улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ын үйл ажиллагааны үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган, идэвх зүтгэлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлэх арга хэмжээ боллоо. 2026 оны 8 дугаар сарын 15-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан COP17 хурлын хугацаанд гадаадын зочид, төлөөлөгчид болон зохион байгуулалтад ажилласан албан хаагчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэхээр Эрүүл мэндийн яам болон бусад яамны харьяа эрүүл мэндийн байгууллагууд нэгдсэн зохион байгуулалтаар ажилласан юм. Тус төвийн Их эмч Г.Лхагважав- Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр, Жолооч Б.Баяраа, Т.Батсүх, И.Ням-Эрдэнэ нар ЭМЯ-ны жуух бичгээр, Их эмч- Б.Баяндалай, С.Мөнхтунгалаг, Ш.Мягмарсүрэн, жолооч Т. Мянганбуу Ч.Ганцоож нар талархлын бичгээр тус тус шагнагдлаа.




Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962