НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Түргэн тусламжийн эмч, жолооч нарыг чадавхжуулах олон улсын сургалтыг зохион байгуулж байна.

“EMS Global Foundation” байгууллагатай хамтран түргэн тусламжийн эмч болон жолооч нарын эмнэл зүйн ур чадварыг сайжруулах, олон улсын парамедикийн мэргэжилтнүүдээс туршлага судлах зорилгоор “Амилуулах суурь болон лавшруулсан тусламж” сэдэвт сургалтыг уламжлал болгон 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.Тус сургалтыг Австрали, Их Британи, Канад, зэрэг улсуудын 7 сургагч багш удирдан, түргэн тусламжийн 30 эмч нарт 4 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулж байна.Сургалтын үр дүнд иргэдэд үзүүлэх газар дээрх болон эмнэлэг хүртэлх түргэн тусламжийн чанар, хүртээмж сайжирч, ажилчдын багаар ажиллах, шийдвэр гаргах чадвар нэмэгдэнэ.

  • Уржигдар 15 цаг 04 мин

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962