Хүний амь насыг авран хамгаалах чухал үүрэгтэй эмийн үр нөлөөг хадгалах, бичил биетний эмэнд тэсвэржилтийн аюул заналын эсрэг тэмцэхэд иргэн бүр “Ирээдүйнхээ төлөө манлайлагч” байхыг уриалж, Монгол Улс бичил биетний тэсвэржилттэй тэмцэх дэлхий нийтийн аянд нэгдэж байна.
Энэхүү аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг “Бичил биетний эмэнд тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх долоо хоног”-ийн хүрээнд зохион байгуулж байна. Энэ жилийн “Нэг эрүүл мэнд, нэг үйлдэл: Бичил биетний тэсвэржилтээс өнөөдрөөс сэргийлье” сэдэв нь эмэнд тэсвэржилтийн эсрэг тэмцэл бол хүн бүрийн хамтын хариуцлага гэдгийг онцолж байгаа юм.
Монгол Улсын хувьд Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр “Нэг эрүүл мэнд” санаачилгын хүрээнд “Ирээдүйнхээ төлөө манлайлъя” сэдэвт аянаар дамжуулан хамтын хариуцлагын чухлыг онцлон уриалж байна.

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд