Нийслэлийн түргэн тусламжийн төвийн чингэлтэй салбарын II ээлжийн эмч нарын ёс зүйн аяны хүрээнд гаргаж буй зөвлөмжийг хүргэж байна.

Унаж бэртэхээс өөрийгөө хамгаалъя.
Явган явахдаа
- Халтирдаггүй ултай, намхан өсгийтэй гутал өмсөх.
- Жижиг, удаан алхах.
- Гараа халааснаасаа гаргаж, тэнцвэрээ хадгалах.
- Утас ширтэж алхахгүй байх.
Зам талбайд
- Мөстэй, цастай хэсгээр болгоомжтой явах.
- Барилга, дээврийн доогуур явахдаа анхаарах.
- Шат, налуу замд бариулаас барих.
- Унаж гэмтэхээс сэргийлэх
- Яаралгүй, тайван алхах.
- Хүнд зүйл барьж явахдаа тэнцвэрээ алдахгүй байх.
- Ахмад настнуудад туслах.
- Унаж гэмтсэн тохиолдолд
- Хүчтэй өвдөлт, хавдар, хэлбэр алдагдал илэрвэл хөдөлгөөн хязгаарлах.
- Толгойгоо цохисон бол эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлэх
- Хүнд гэмтэл сэжиглэвэл 103 дугаарт залгах.
Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд