Томуу, томуу төст өвчний улирлын ачаалалтай холбоотойгоор 2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна.
АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
Ажлын өдрүүдэд: 09:00–20:00 цаг
Амралтын өдрүүдэд: 10:00–17:00 цаг
Нийтээр амрах баярын өдрүүдэд: 10:00–16:00 цаг
УРТАСГАСАН ЦАГААР ЗӨВХӨН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ДАРААХЬ 3 БҮЛГИЙН ИРГЭДЭД ГЭРИЙН ЭРГЭЛТ, ҮЗЛЭГ,ЭМЧИЛГЭЭ,ХЯНАЛТ ХИЙНЭ.
Үүнд:
1. 0–5 насны хүүхэд
2025 онд томуугийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, өвчин хүндэрч байсан 35,000 гаруй хүүхэд.
2. Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд
3. Гэрээр асаргаа, тусламж шаардлагатай иргэд
Эмнэлэгт биечлэн очих боломжгүй, халамж, асаргаа зайлшгүй шаардлагатай иргэд.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрх иргэдэд:
* Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгөх;
* Гэрийн үзлэг хийх;
* Эрүүл мэндийн даатгалын хүрээнд эмчилгээнд хамруулах;
* Биеийн байдлыг хянах;
* Шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.
ИРГЭН ТА ХАРЬЯА ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ХАНДААРАЙ!
Та өөрийн оршин суугаа хаягийн дагуу харьяа Өрхийн эрүүл мэндийн төвтэй утсаар холбогдож, томуу, томуу төст өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл авах болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар тодруулах боломжтой.
Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн:
* Нэр, байршил
* Хамрах хороо
* Холбогдох утасны дугаар
зэрэг мэдээллийг хүргэж байна.
Иргэн бүр эрүүл мэнддээ анхаарч, эрсдэлт бүлгийн иргэдээ хамгаалцгаая!





Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд