НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЪЯ – ТОМУУГААС СЭРГИЙЛЬЕ!

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Чингэлтэй салбарын II ээлжийн эмч нар ёс зүйн аяны хүрээнд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Хувийн ариун цэврийг сахих

Гараа савандаж 20 секундээс доошгүй хугацаанд угаах.

Нүд, хамар, амандаа бохир гараар хүрэхгүй байх.

Гар ариутгагч хэрэглэх.

Ханиах, найтаахдаа ам, хамраа тохойгоороо таглах.

Амны хаалт зөв хэрэглэх

Олон нийтийн газар амны хаалт зүүх.

Амны хаалтаа тогтмол солих.

Нэг удаагийн амны хаалтыг дахин хэрэглэхгүй байх.

Орчны эрүүл ахуйг хангах

Өрөө тасалгааг тогтмол агааржуулах.

Хаалганы бариул, ширээ зэрэг гадаргууг цэвэрлэх.

Олон хүнтэй, агааржуулалт муутай орчноос аль болох зайлсхийх.

Дархлаагаа дэмжих

Шим тэжээлтэй, тэнцвэртэй хооллох.

Хангалттай ус уух.

Насандаа тохирсон хангалттай унтаж амрах.

Тогтмол хөдөлгөөн хийх.

Вакциндаа хамрагдах

Томуугийн улирлын вакцинд хамрагдах.

Ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс вакцинд хамрагдах талаар эмчээс зөвлөгөө авах.

Өвдсөн тохиолдолд

Гэртээ амарч, бусдад халдвар тараахаас сэргийлэх.

Халуун бууруулах эмийг зааврын дагуу хэрэглэх.

Дур мэдэн антибиотик хэрэглэхгүй байх.

Амьсгал давчдах, цээжээр өвдөх, ухаан санаа өөрчлөгдөх зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах.

 

  • Уржигдар 17 цаг 59 мин

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд