НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Ханиад томуунаас сэргийлье

Ханиад, томууны өвчлөл өндөр байгаатай холбогдуулан хүүхдүүдээ хамгаалах дараах зөвлөмжүүдийг эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд хүргэж байна.

Ханиад, томуунаас сэргийлэхийн тулд:

- Гараа тогтмол савандаж, сайтар угаах

- Олон нийтийн газар амны хаалт зүүх, дулаан хувцаслах, хамар залгиурт хүйтэн агаар орохоос сэргийлэх

Өвдсөн тохиолдолд:

- Бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх, гэртээ зочин урихгүй, бусдын гэрт зочлохгүй байх

- Өвчнийг хүндрүүлэхгүй байх үүднээс өрхийн эмчийн зааврын дагуу арга хэмжээг цаг алдалгүй авах, гэрийн дэглэм сахих

  • 2025-12-03

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962