
Монголчууд уламжлалт баяраараа муу муухай зүйлийг ярихыг цээрлэдэг ч баяраа тэмдэглэх үеэр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь зүй ёсны хэрэг юм. Сар шинийн баярын өдрүүдэд архи согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, архинаас үүдэлтэй осол гэмтэл болон өвчлөлтийн тоо өсөх хандлагатай байдаг. Тухайлбал, өнгөрсөн жилийн сар шинийн өдрүүдэд буюу 2024 оны хоёрдугаар сарын 10-13-ны өдрүүдэд осол гэмтлийн улмаас нас барсан 13 тохиолдол бүртгэгдсэнээс архины хордлогын шалтгаант 5, бусад хордлогын шалтгаант 3, хөлдөлт, осголтын улмаас 1, бусад ослын улмаас 4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Архинд зохистой хэмжээ гэж ҮГҮЙ
Архи согтууруулах ундаанд ҮГҮЙ гэж хэлцгээе!
Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962