НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Хүйтний улиралд ханиад томуу ихэсч байгаа тул доорх зөвлөмжийг хэрэгжүүлээрэй

Хүйтний улиралд ханиад томуу ихэсч байгаа тул доорх зөвлөмжийг хэрэгжүүлээрэй

  • Гараа савандаж угааж хэвших
  • Халуун, бүлээн зүйл уух
  • Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, салфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх
  • Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх
  • Хүйтэн, сэрүүний улиралд тохируулан дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх

Томуу, томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг:

  • Халуурах
  • Ханиалгах
  • Толгой өвдөх
  • Үе мөч булчингаар өвдөх
  • Хоолой хөндүүрлэх нус гоожих битүүрэх
  • Цээжээр хөндүүрлэх

Цөөн тохиолдолд бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу

  • 2023-12-18

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962