Би долоо дахь жилдээ түргэний эмчээр ажиллаж байна. Хүн өвдлөө гэхэд эхлээд 103 руу л залгадаг. Хамгийн түрүүнд тусламж үзүүлдэг эмч нар бол бид. Манайд хоногт 1100-1200 дуудлага ирдэг. Нэг ээлжид 40-45 машин буюу 45 эмч ажилладаг.
Хэн нэгний (эсвэл өөрийн) бие гэнэт өвдөх үед хамгийн түрүүнд эдгээр үгс санаанд ордог. Түргэний тэрэгний дуут дохио хангинахад хүнээ аварсан мэт уужирч, урт амьсгаа авах нь ч бий.
Нийслэлийн засаг даргын нэрэмжит "Эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан"-р шалгарсан ажилчиддаа баяр хүргэе.
НТТТ нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тайлангийн хурлаа хийж төвийн дарга С.Ариунболд 2023 онд хийсэн ажлын тайланг тавьж, мөн ололт, амжилт, алдаа, дутагдлаа ярилцан 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ажиллах томуугийн амбулаторийн ажиллах хуваарь
"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" 16 хоногийн аянд нийслэлийн түргэн тусламжийн төв-ийн хамт олон нэгдлээ.
Мэргэжлийн ур чадвар түвшин тогтоох үнэлгээ, шалгалтыг 95 эмч, 115 жолооч нараас авч, шалгалтын үр дүн дээр тулгуурлан11 дүгээр сарын 29, 30, 12 дугаар сарын 1-ны өдрүүдэд Төв салбарын эмнэл зүйн сургалтын танхимд 3 ээлжийн эмч нарт үндэсний сургагч багш Б.Тэгшжаргал “Яаралтай тусламжийн цогц менежмент” сэдвээр “Эмнэлгийн тоног төхөөрөмж ажиллуулах заавар” сэдвээр тоног төхөөрөмжийн инженер Ч.Сувд-Эрдэнэ нар сургалт орж, эмч нар мэдлэгээ бататгасан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачлан 1988 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах өдөр болгон тэмдэглэж ирсэн байна.
Австрали улсын Griffith их сургуулийн багш, парамедик ноён Duncan McConnell 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус төвд айлчлан төвийн үйл ажиллагаатай танилцан туршлага солилцлоо
Эмч, жолооч нараас мэргэжлийн ур чадварыг үнэлэх шалгалт авч байна..
Нийслэлийн эрүүл мэндийн газраас уламжлал болгон зохион байгуулдаг “сайн туршлага 2023” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Улирлын томуугийн эсрэг вакцин нь таныг томуугийн хүндрэлээс хамгаалах найдвартай арга юм. Эрүүл мэндийн сайдын 2023 оны аравдугаар сарын 10-ны “Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай” А/358 дугаар тушаалын хүрээнд дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн дархлаажуулалтаар 2023-2024 оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусийн эсрэг төрөгчийг идэвхгүйжүүлэн, ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын GCFLU дөрвөн цэнт вакциныг хийж байна.
E-Mongolia системээр 103 дугаарт дуудлага өгөх боломжтой
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн амьсгалын замын өвчлөл, ТТТӨ-ний эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх утсыг тогтмол ажиллуулж байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үе үеийн ахмадуудаа хүлээн авч уулзлаа. Төвийн үе үеийн дарга нар хүрэлцэн ирж ахмадууддаа ерөөлийн үг хайрлаж, ахмадууд маань хоорондоо түргэн тусламжийн хөгжлийн төлөө хэрхэн хамтран ажиллаж ирсэн тухай түүх, дурсгалаа ярилцан өнгөрөөлөө.
НЭМГ-ын харьяа байгууллагуудын дунд зохион байгуулж буй спортын 7 төрөлт тэмцээн зохион байгуулагдлаа.
Цэвэр агаарт ажилчдыг үндэсний спортоор хичээллүүлэх, үндэсний өв соёлоо түгээн, дэлгэрүүлэх, сурталчлах сэдлийг төрүүлэх, салбар нэгжээрээ чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор 2023 оны 09 дүгээр 16-ны өдөр нийт ажилчдын дунд "Бэсрэг наадам"-ыг зохион байгууллаа.
Нийслэлийн түргэн тусламжийн төв нь нийслэлийн 6 дүүргийн иргэдэд газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй хүргэн ачаалалтай ажилладаг билээ. Мөн автомашин бүр дээр GPS төхөөрөмж суурилуулан хяналт тавин, зөвхөн түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглаж байна.