НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Нийслэлийн засаг даргын 2024 оны А/241, А/574 тоот захирамж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2024 оны А/66 тоот тушаал, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргын 2024 оны А/39 тоот тушаалуудын дагуу Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 4 баг марафон гүйлтийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган Тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Б.Айболат удирдан ажиллаж байна. Мөн “UB Marathon-2024”-д тус төвийн эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилчид гүйж иргэдэд спортоор хичээллэхийн ашиг тусыг үлгэрлэн харуулж, хамтдаа гүйж, нэгэн өдрийг өнгөрүүлж байна.

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962