
Хачгийн тархалттай газруудад явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөх, өөрийн болон бусдын хувцсанд хачиг наалдсан эсэхийг шалгах, ойд өмссөн хувцсаа бүрэн солих, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх, хачгийг салгаж авах аргыг мэддэг байх, хачиг үргээгч, дайжуулагч бодисыг зөв хэрэглэхийг зөвлөж байна.
ХАЧИГТ ХАЗУУЛСАН ҮЕД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ
Монгол оронд 43 зүйлийн хачиг байдаг ба үүнээс хачигт энцерфалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиозын хүний өвчлөл бүртгэгддэг. Хамгийн хоруу чанартай нь хачигт энцефалит юм. Хачигт халдвар нь улирлын чанартай бөгөөд урин дулаан цагт 4-10 сарын хооронд идэвхжил хамгийн өндөр байдаг.
Хачиг цус сороогүй байх үедээ нүдээр ажиглагдамгүй жижиг, хазалт нь өвдөлтгүй байдаг. Харин цус сорсон үед хэмжээ нь томорч, вандуйны дайтай болох нь бий
Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962