НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Хүүхдийн арьс түлэгдсэн үед элсэн чихэр, саван түрхэж хэзээ ч болохгүй

Хүүхэд түлэгдсэн үед дараах 4 зарчмыг баримтлах хэрэгтэй.

Урсгал хүйтэн усанд түлэгдсэн хэсгийг 20 минут байлгах хэрэгтэй. Ингэснээр түлэгдэлт цааш даамжрахгүй, мөн өвдөлт бага зэрэг намдана. (Их хэмжээний түлэгдэлттэй байвал энэ арга хэмжээг авахгүй шүү.)

Хүүхэддээ өвчин намдаах эм зохих тунгаар өгнө. Ингэснээр хүүхэддээ боолт хийх үед өвдөлт буурна.

Мөнгөжүүлсэн тос түрхэж цэвэр хуурай боолт хийнэ.

Эмнэлэгт үзүүлнэ.

Ямар ч түлэгдэлтийн үед эмчид үзүүлэх хэрэгтэй. 103 утсанд холбогдож түргэн тусламж дуудах хэрэгтэй.

Мөн цэврүү үүссэн бол дур мэдэн хагалж болохгүй. Өөрөө аяндаа шимэгдэж алга болох болтол нь хүлээх нь зүйтэй байдаг.

Анхаарах зүйлс

Ам дамжсан цуу яриагаар түлэгдсэн үед элсэн чихэр, саван, цус, уушигны улаан эм түрхэх зэрэг олон шинжлэх ухаанаар батлагдаагүй аргыг аав ээжүүд хэрэглэсэн ирдэг. Эдгээр нь хүүхдийн түлэгдэлт дээр нэмээд халдвар, химийн түлэгдэлт үүсгэх эрсдэлтэй байдаг. Тиймээс хүүхдийн арьс түлэгдсэн үед мөнгөжүүлсэн тосноос өөр ямар ч зүйл түрхэж цацахгүй байвал эргээд арьсны эдгэрэлтэнд маш сайн нөлөөтэй байдаг шүү.

  • 2026-07-03

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962