НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Менингококкт халдвар гэж юу вэ?

Менингококкт халдвар нь гэдэг нь Neisseria meningitis гэдэг нянгаар үүсдэг, гэнэт хүндэрч амь насанд аюул учруулдаг, амьсгалын замын халдварт өвчин юм. Ялангуяа нярай, бага насны хүүхэд, өсвөр насныханд илүү эрсдэлтэй. Өвөл, хаврын улиралд ихэвчлэн тохиолддог халдварт өвчин.

Халдварын эх уурхай: #менингит, #менингококкын нян тээгчид

Халдварын нууц хугацаа: дунджаар 5-7 хоног, хамгийн багадаа 3 хоног

Менингококкийн нян нь: Тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвсэл (менингит), цусны халдвар (#сепсис) үүсгэдэг.

Халдвар хэрхэн дамжих вэ?

Агаар дуслын замаар /ханиах, найтаах/

Шинж тэмдэг: гэнэт өндөр #халуурах /39-40 хэм/, толгой маш хүчтэй өвдөх, хүзүү хөших, #бөөлжих, #дотормуухайрах, #нойрмоглох, ухаан балартах, арьсны дээр дарахад арилахгүй хөх ягаан өнгийн цусархаг тууралт гарах, хурц гэрэл, дуу чимээнд цочромтгой болох.

Хэрхэн сэргийлэх вэ?

- Гараа тогтмол угаах

- Өрөө тасалгааг тогтмол агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх

- Олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх

- Хоолой амны хөндийг давс, содын уусмалаар зайлах

- Бусадтай аяга таваг, халбага хувааж хэрэглэхгүй байх

- Улирлын байдалд тохируулан хувцаслах

- Дархлаагаа сайжруулах аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх

- Сайн унтаж амрах

- Д аминдэм, Омега 3 хэрэглэх

  • 2026-05-22

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962