НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн хамтаар ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгч, профессор Вальтер Поппыг хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн хамтаар ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгч, профессор Вальтер Поппыг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр профессор Вальтер Попп Монгол улсад эмнэлгийн эрүүл ахуй ба яаралтай түргэн тусламж төслийг 2010 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн үр нөлөөгөөр 15 жилийн хугацаанд эмнэлгийн эрүүл ахуй эрс сайжирч, гепатитын халдварыг бууруулах, үр нөлөөтэй зөв вакцинжуулах, гарын халдваржүүлэлт зэрэг ажлууд сайжирсан гэлээ. Цаашид оношлуурын дурангийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, шүдний эмнэлгүүдийн аппарат, тоног төхөөрөмжийн халдваргүйжүүлэлтийг сайжруулах шаардлага байгааг онцоллоо. Мөн олон эмийн дасалтай бактерийн тархалтыг хэрхэх талаар ХБНГУ-аас багш, эрдэмтэн докторууд ирж сургалтуудыг хийсэн талаар танилцуулав. Мөн Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн менежмент, эмч ажилчдын чадавхыг сайжруулж сургах асуудлаар санал солилцов. Талууд зөвхөн эрүүл мэндийн салбараар тогтохгүй өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа.

 

  • 2026-03-18

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962