Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн даатгалын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Отгонбаатар, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Туяа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар нар 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус төвд ажиллаа. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд тус төвийн үйл ажиллагаа, техник технологийн дэвшил, ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих талаар хийгдсэн ажил, тулгамдаж буй асуудал зэргийг товч танилцууллаа. Мөн эмч, жолооч нар ажлаа гүйцэтгэх үед тулгардаг тулгамдсан асуудлуудаа сайдад уламжиллаа. Тус айлчлалын үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн түргэн тусламжийн тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэхийн зэрэгцээ бүхий л хүнд хэцүү цаг үед бэлэн байдлыг ханган ажилладаг эмч, жолооч, ажилчдад талархаж буйгаа илэрхийлэн тус салбарын гол хэсэг болсон түргэн тусламжийн үйл ажиллагааг цаашид сайжруулах талаар бодлогын түвшинд анхааран ажиллах талаар дурьдлаа.



Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962