

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хамт олон “Улаанбаатар марафон-2023” арга хэмжээнд оролцож мөн ажиллаж байна.
Нийслэлийн засаг даргын 2023 оны А/302, А/524 тоот захирамж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2023 оны А/76 тоот тушаал, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргын 2023 оны А/46 тоот тушаалуудын дагуу Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Б.Айболат, С.Нямсэлэнгэ, Б.Тэгшжаргал ахлагчтай 3 баг марафон гүйлтийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Мөн “UB Marathon-2023”-д тус төвийн жолооч Н.Ерэнтэй, их эмч Э.Сүрмаахорол нар 21км зайд, бусад 9 эмч, жолооч нар 5км зайд гүйж иргэдэд спортоор хичээллэхийн ашиг тусыг үлгэрлэн харуулж, хамтдаа гүйж, нэгэн өдрийг өнгөрүүлж байна.
Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962