НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

“Эрүүл мэндийн ажилтны баяр“-ын хүрээнд бэсрэг наадам зохион байгууллаа

“Эрүүл мэндийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төвийн ажилчдынхаа дунд “БЭСРЭГ НААДАМ”-ыг зохион байгуулан хүчит бөхчүүд уран мэхээ уралдуулан зодогдож, мэргэн харваачид цэц мэргэнээ сорин харваж, шагайн харваачид онч мэргэнээ сорин сайхан наадлаа. Мөн Нийслэлийн иргэдийн эрүүл энхийн манаанд зүрх сэтгэл, оюун ухаанаа дайчлан, хамт олноо ажлын гүйцэтгэлээрээ манлайлан, тогтвор суурьшилтай ажиллаж буй 34 ажилчиддаа 5 саяаас 10 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг олгож төвийн дарга С.Ариунболд гардууллаа.

Бөхийн барилдаанд ахлах эмч З.Баярсайхан түрүүлж, их эмч Ж.Түдэвдорж үзүүрлэлээ.

Шөвгийн 4-т АБАААДарга Б.Хангай, Жолооч Б.Баянмөнх нар шөвгөрлөө.

Уран барилдаанч бөхөөр их эмч М.Цэрэнчимэд шалгарлаа.

Сур харваанд сувилагч Г.Алтантогос тэргүүлж, ДМТСАлбаны дарга М.Наранбайгаль 2-р байр, программ хангамжийн инженер Б.Мянганбаяр 3-р байр

Шагай харваанд жолооч Б.Анхныбаяр, их эмч Э.Нарангэрэл нар тэргүүн байр эзэллээ.

 

 

  • 2024-08-19

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962