
Цэвэр агаарт ажилчдыг үндэсний спортоор хичээллүүлэх, үндэсний өв соёлоо түгээн, дэлгэрүүлэх, сурталчлах сэдлийг төрүүлэх, салбар нэгжээрээ чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор 2023 оны 09 дүгээр 16-ны өдөр нийт ажилчдын дунд "Бэсрэг наадам"-ыг зохион байгууллаа. Бөхийн барилдаан, сурын харваа, шагай харваа, шагай шүүрэх 4 төрлөөр наадмыг зохион байгуулж хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж аваргуудаа тодрууллаа. Бөхийн барилдаанд Баянзүрх салбарын их эмч М.Цэрэнчимэд үзүүрлэж, Төв салбарын ахлах эмч З.Баярсайхан түрүүллээ. Сурын харваа төрөлд халдвар судлаач Мөнхтуул тэргүүн байр, мэдээлэл технологийн инженер Б.Мянганбаяр дэд байр, Баянзүрх салбарын эмийн санч Энхжаргал гутгаар байр эзэллээ. Шагай няслах төрөлд Хан-Уул салбарын баг, Мэндчилгээний төрөлд Сонгинохайрхан салбарын их эмч Мөнх-Эрдэнэ, Шагай шүүрэх төрөлд Чингэлтэй салбарын баг тус тус тэргүүллээ.

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962