НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Түргэн тусламжийн гамшгаас хамгаалах команд штабын үйл ажиллагаатай танилцлаа.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар нар болзошгүй халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахдаа байгууллагын хүчин чадлын хүрээнд хүн хүч, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдал, зохион байгуулалтын талаар танилцлаа. Мөн цаашид анхаарах зүйл дээр зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаа.

  • 2026-05-13

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962