Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгын хүрээнд “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ыг 05 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдаж байна.
Тус дадлага сургуулилтад улсын хэмжээний 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 3000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагчид болон ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар, яам, агентлаг, орон нутгийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнуудын төлөөлөл мн Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 115 албан хаагч оролцож Түргэн тусламжийн 5 автомашиныг бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Энэхүү сургуулилт нь гамшгийн үеийн эрүүл мэндийн салбарын шуурхай хариу арга хэмжээг үнэлэх чухал ач холбогдолтой юм.



Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962