НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Сувилагчийн мэргэжлийг сурталчлах зорилгоор 1 дүгээр ээлжийн сувилагч нар дараах ажлыг зохион байгууллаа.

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 1 дүгээр ээлжийн сувилагчид, эмийн санч нар хамтран Олон улсын сувилагчдын баярыг угтан дараах ажлуудыг зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн Амгалан сургуулийн 7А, 7Г, 11А дугаар ангиудын дунд "Миний мэдэх сувилагч " сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

I байр – өргөмжлөл, мөнгөн шагналыг 7А ангийн сурагч Ш.Энххүслэн

II байр – өргөмжлөл, мөнгөн шагнал 7А ангийн сурагч Б.Ананд

III байр – өргөмжлөл, мөнгөн шагнал 7А ангийн сурагч Б.Анар

Тусгай байр –Өргөмжлөл, мөнгөн шагналыг 11А ангийн сурагч Б.Ариун-Эрдэм, мөнгөн шагналаар М.Мөнх-Эрдэнэ, Л.Биндэрьяа, Ц.Монголжингоо, С.Эрдэнэсувд, Б.Амин-Эрдэнэ.

  • 2026-05-11

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962