Улирлын томуугийн эсрэг A, B хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакцин хийлгэж, томуу болон түүний хүндрэлээс сэргийлээрэй.
Эрүүл мэндээ хамгаалж, тарваган тахлаас хамтдаа сэргийлье!
Эмийн бодисын хордлого гэдэг нь хүний биед эмийн бодис зохисгүй тунгаар, буруу замаар, эсвэл тухайн хүнд тохирохгүй нөхцөлд хэрэглэснээс болж бие махбодод сөрөг, хортой нөлөө үзүүлж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан эмгэг байдал юм.
Ил задгай хог шатаах үед үүсэх утаа нь амьсгалын зам, уушги болон зүрх судас, мэдрэл, нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна зарим хорт бодист удаан хугацаагаар өртөх нь эрүүл мэндийн ноцтой эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.
Эхийн сүү нь хүүхдэд шаардлагатай төгс шим тэжээлийг өгч, насан туршийн эрүүл мэндийн эхлэлийг тавьдаг.
Тарваган тахлын нууц үе дунджаар 2–3 хоног үргэлжилдэг. Өвчний хэлбэрээс хамааран дараах эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч болно.
Баяр наадам, аялал зугаалгын үеэр гарын ариун цэврийг сахих нь хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин болон бусад халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.
Архины хордлого нь хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван шатлалтай байдаг.
Урсгал хүйтэн усанд түлэгдсэн хэсгийг 20 минут байлгах хэрэгтэй. Ингэснээр түлэгдэлт цааш даамжрахгүй, мөн өвдөлт бага зэрэг намдана. (Их хэмжээний түлэгдэлттэй байвал энэ арга хэмжээг авахгүй шүү.)
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн амьдарч буй орчин, орон гэртээ эрсдэлгүй орчин бүрдүүлж, ахуйн хүрээний осол гэмтлээс сэргийлээрэй.
Амны хөндийн эрүүл мэндээ хамгаалж, электрон тамхины хэрэглээнээс татгалзъя
Ой мод, хад асгатай газар явахдаа урт түрийтэй гутал өмсөх. Могойтой таарвал огцом хөдөлгөөн хийхгүй байх
Архины хордлого нь амь насанд аюултай байж болзошгүй тул аюулын дохиог таньж, цаг алдалгүй яаралтай тусламж авах нь чухал юм
13–17 насны ЕБС-ийн суралцагчдын дунд: 24.8% нь сүүлийн нэг сард электрон тамхи хэрэглэсэн.10 суралцагч тутмын 1 нь янжуур тамхи татсан байна.
Биед илүүдэл өөх тос хуримтлуулахгүй тулд өдөр тутамдаа өөх тосны агууламжийг тохируулж хэрэглэх, мөн дасгал хөдөлгөөн тогтмол хийж биед зарцуулагдах энергийг /ккал/ хэмжээг тохиромжтой хэмжээнд байлгахыг зориорой.
Эрүүл, тэнцвэртэй хооллолт, тогтмол хөдөлгөөн нь илүүдэл жин, таргалалтаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой буюу таны бие эрхтэн болон эдийн засагт хамгийн ашиг тустай арга юм.