НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөл нийслэлийн түргэн тусламжийн төвд хуралдаж, үйл ажиллагаатай танилцаж ажиллалаа.

Нийслэлийн түргэн тусламжийн төвд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөл хуралдаж Түргэн тусламжийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр төвийн дарга С.Ариунболд төвийн танилцуулга, мөн тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийлээ.

НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн машинуудыг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө орон сууцны хотхон, хорооллыг хаалтаар бүрэн нэвтрүүлдэг болох үүргийг НИТХ-ын ажлын албанд өгч бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцсон.

Тус төвд НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн, Б.Хуягбаатар, Б.Ууганбаяр болон Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, А.Амартүвшин, холбогдох албаны удирдлагууд ажиллалаа.

  • 2026-01-19

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962