НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Цусанд дах карбоксин гемоглобин хэмжигч төхөөрөмжийн сургалт

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр НЭМГ-тай хамтран Биомед трейд ХХК-аас Masimo үйлдвэрлэгчийн цусанд дах карбоксин гемоглобин хэмжигч MASIMO RAD 57 Pulse CO-Oximeter 10 ширхгийг түргэн тусламжийн үйлчилгээнд 10 дугаар сарын 31-ний өдөр нэвтрүүлсэн. Угаарт өртсөн хүнийг "Нүүрстөрөгчийн дан ислийн цочмог хордлого"-ыг MASIMO RAD 57 Pulse CO-Oximeter аппаратаар оношлох ур чадварыг сайжруулах, ашилалт, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар давтан сургалтыг 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд нийт 103 эмчийг хамрууллаа.

  • 2025-11-14

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962