НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Амилуулах суурь болон лавшруулсан тусламж үзүүлэх олон улсын сургалт 3 дахь өдрөө үргэлжилж байна.

Олон Улсын “EMS Global Foundation” байгууллагатай хамтран зохион байгуулж буй сургалт 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сургалт “Хүзүүний гэмтэлтэй гэж сэжиглэсэн үед хүзүүг хөдөлгөхгүй амьсгалын зам чөлөөлөх аргад сурах”, “Глазго комын үнэлгээ”, “Гиповолемийн шок, нейрогены шокыг оношлох, авах арга хэмжээ”, “Нуруу, нугасны гэмтлийн үед гэмтлийн механизмыг тодорхойлж, нугасны хөдөлгөөнийг хязгаарлах аргыг сурах” сэдвүүдээр онолын хичээл танхимаар, дадлагын хичээлийг 4 өртөөгөөр, гадаа дуураймал орчинг бүрдүүлсэн нөхцөлд орж, суралцагч 42 эмчийн эмнэлэг хүртлэх тусламжийг үзүүлэх онолын мэдлэг, практикийн ур чадварыг нэмэгдүүлсэн үр өгөөжтэй сургалт болж байна.

 

  • 2025-10-03

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962